Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ТАНИЛЦУУЛГА

2017-10-02

Төрийн болон орон нутгийн хэмжээнд мөрдүүлэх бодлого шийдвэрийн талаар иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч түүнийг шийдвэр гаргагчид хүргэх, тулгамдсан аливаа асуудлаар хэлэлцүүлэг хийж төр, иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх санал асуулга явуулах, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа, хурлын байгууллагын үйл ажиллагаа шийдвэрүүдийг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор 2012 оны 12-р сарын 18-ны өдрийн 2/2 тоот тогтоолоор ИТХ-ын дэргэд “Иргэний танхим”-ыг байгуулан ажиллаж байгаа билээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулах үүднээс ИРГЭНИЙ ТАНХИМ-ын явуулын санал авах хайрцгыг ААНэгж, байгууллагуудаар тодорхой хугацаанд байршуулж, иргэдийн санал санаачлага,  хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч асуудлыг зохих шатны албан тушаалтнаар шийдвэрлүүлэхээс гадна хамгийн их давтамжтайгаар санал болгож буй асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулан ажилладаг.

Мөн Иргэний танхимын 70327999 суурин утсаар, биечлэн ирж амаар, санал, хүсэлт, өргөдөл гомдлыг тус тус хүлээн авна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%