Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

ИТХ-ын товч түүх

2017-03-23

ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОВЧ ТҮҮХ

Монгол улсын шинэ үндсэн хууль, Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгон Хархоринсум иргэдийн төлөөлөгчдийн хурал нь анх 1992 оны 09-р сарын 21 –нд 9 багаас сонгогдсон 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж 01 тогтоолоор  байгуулагдан 22 дахь жилдээ ажиллаж байна.

1992-1996 онд анхны орон тооны бус ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Даваасамбуугийн Нүрэнзэд сонгогдож, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Алтан гадас одонт  орон нутгийн шилдэг удирдагч удирдахуйн ухааны магистер, төрийн захиргааны менежер, Хархорин сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн холбооны дарга, тэргүүн Сампилын Төмөртогоо нь 1992 оноос 2016 он хүртэл  ажиллаж байна.

Тэргүүлэгчээр: Л.Төмөрба, Д.Раднаа, С.Цэрэннадмид нар

1996-2000 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Навааны Чимэддорж сонгогдон ажиллаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Сампилын Төмөртогоо


Тэргүүлэгчээр: Ц.Бямбадоо, Л.Зундуй, Н.Лхагвасүрэн, Д.Мяасүрэн, Г.Чулуунбаатар нар


2000-2004 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ламзавын Найманжин сонгогдон ажиллаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Сампилын Төмөртогоо

Тэргүүлэгчээр: Ж.Жадамба, М.Сугар, Б.Чүлтэм,  Ё.Найгал,  Г.Нямдулам

2004-2008 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Жүгдэрийн Бат-Эрдэнэ сонгогдож,  ИТХ-ын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Сампилын Төмөртогоо

Тэргүүлэгчээр:  Д.Балдандорж, Г.Даваасүрэн, Л.Найманжин, М.Сугар Б.Уртнасан

2008-2012 онд ИТХ-ын  Тэргүүлэгчдийн даргаар Пүрэвийн Ганболд сонгогдон ажиллаж, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Сампилын Төмөртогоо

Тэргүүлэгчээр: Ж.Бадрах, Д.Дашцээрэв, О.Дулмаа, Д.Лхагвабуд Н.Лхагвасүрэн

2012-2016 онд ИТХ-ын  Тэргүүлэгчдийн даргаар Дашзэвэгийн Лхагвабуд, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Сампилын Төмөртогоо

          Тэргүүлэгчээр: Л. Ганбат, Р.Ганболд, Д.Гантөмөр, Д.Дашцээрэв, Ж.Жадамба Б.Уртнасан нар сонгогдсон.

2016-2020 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ломбын Ганбат, Нарийн бичгийн даргаар Цээпилийн Батцэрэн

Тэргүүлэгчээр: Б.Буянжаргал, Д.Лхагвабуд, Д.Оюун-Эрдэн,  И.Өсөх-Оюут Л.Отгонбаяр, Ч.Чагнаадоржнар сонгогдон ажиллаж байна.

        ИТХурал нь 5 ажлын хороо байгуулан ажиллуулж хороодын даргаар Б.Батдорж, Д.Батдэмбэрэл,  Л.Гантөмөр Ж.Жадамба, Ю.Хатанбаатар нар томилогдсон, 2013 оноос сум орноо хөгжүүлэх иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэн  гаргаж байгаа  бодлого шийдвэрт  иргэдийн байр суурь, санаа бодлыг тусгах, сум орон нутагт тулгамдаж байгаа   асуудлуудыг нээлттэй  хэлэлцэж зөв шийдвэр гаргах зорилгоор Иргэний танхим байгууланажиллуулж ажилтанаар 2013-2016 онд Ц.Батцэрэн, 2017 оноос С.Мөнхзул нар ажиллаж байна.

Нээлттэй утас 7032-7999, kh_irgeniitanhim@yahoo.comцахим хаягаар иргэдээс санал хүсэлтийг хүлээн авчмөн www.kharkhorum.mnцахим хуудасаар иргэддээ  мэдээллээнээлтэй хүргэж байна.

Иргэдийн хурлаас  сум орон нутгийн ойрын болон хэтийн хөгжлийг оновчтой тодорхойлж иргэдийн санал бодлыг  тусгасан шийдвэр тогтоол гарган ажилсанаар: Тус ИТХурал нь ажлын үзүүлэлтээрээ 1994, 1999,2001,2002, 2004 онд  аймагт тэргүүн байр Аймгаас томилогдсонхяналт шинэжилгээ үнэлгээний багаас 2008, 2009,2010,2011, 2012 онд үйл ажиллагааны хүрсэн түвшинг 91-92 оноо өгч санаачлагатай сайн ажилласан байна гэж дүгнэгдсэн 2012 онд “Улсын тэргүүний сум”болжнэг зуун сая  төгрөг батламжаар шагнагдсан.

2013 онд Аймгийн шилдэг ИТХ-аар шалгаран өргөмжлөл, хүндэт жуух мөнгөн шагналаар шагнагдаж хуулиар хүлээсэн үүргээ  биелүүлэн сум орон нутаг иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэн сум орон жилээс жилд хөгжин дээшилж ажилгүйдэл,ядуурал, гэмт хэрэг зөрчил буурч зохих  түвшинд хүрч ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%