“НИК” ШТС –аас Орхон голын гүүр хүртэлх 3.6 км авто зам дагуу шинээр зүлэг тарьсан . Тарьсан мод, бут, зүлгийг арчлах, ургуулах, хамгаалахад сумын Хот тохижилтын алба төдийгүй албан байгууллага, аж ахуйн нэгж , иргэд хувь нэмэр оруулж, идэвх санаачлагатай ажилладаг.
Бидэнд тулгардаг хүндрэлтэй асуудлын нэг нь хариулгагүй мал сумын төвөөр бэлчээрлэн тарьсан мод, бут, зүлгийг ургуулахгүй байх, зарцуулсан хүч хөрөнгө төсөв, хөдөлмөр зүтгэлийг үр дүнгүй болгоход хүргэж байна.
Иймд та бүхнийг бидний ажлыг дэмжиж , орон нутгийнхаа өнгө төрхийг үзэмжтэй байлгахад хамтран ажиллаж, малаа байнгийн хариулгатай байлгаж ногоон бүс рүү оруулахгүй байхыг хүсье.
