Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

“ХУУЛЬ БУС ТЭЭВЭРЛЭЛТЭЭС ТАТГАЛЗЪЯ”: ТЭЭВЭРЛЭГЧИЙГ ХЯНАЖ, ШАЛГАХ, ТОРГОХООС ИЛҮҮТЭЙГЭЭР ЗОРЧИГЧДЫН БОЛОВСРОЛ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙГООР АРД ИРГЭДЭД ИЙНХҮҮ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

2017-08-31

Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа аж.
Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/; даатгалтай /аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой/; техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилхээс гадна мэргэшсэн жолооч нар үйлчилдэг гэх мэт давуу тал ихтэй.
Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг Зам тээвэр, хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас уриалж байна.
Эх сурвалж: http://unuudur.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%