Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

ЭРДЭМ НОМЫН ЭНЭ ИХ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮҮХЭД БАГАЧУУД, ЭЦЭГ ЭХЧҮҮД, БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД, БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН НИЙТ АЖИЛТНУУД ТА БҮХЭНД ЧИН СЭТГЭЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

2017-09-06

Налгар намрын 9-р сарын 1-ний энэ өдөр манай аймгийн цэцэрлэг, сургуулиуд хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, Монгол орон даяар хүүхэд багачуудын инээд хөөр цалгисан, хичээлийн шинэ жил эхэлж байна.
8 сарын 31-нд суманд хичээлийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ нээлт болж сурагчдын ном, порм хувцасны худалдаа, дааганы уралдаан бусад уралдаан тэмцээнийг зохион байгууллаа.
2017-2018 оны хичээлийн жилд Хархорин сумын хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 7 цэцэрлэгт 163 хоёр настай хүүхэд, ЕБ-ын 3 сургуульд 261 зургаан настай хүүхэд 1-р ангид элсэн орж, мөн Шанх багийн төв дээр цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон цэцэрлэг 30 хүүхэд шинээр хүлээн авч байна.
Дэвшүүлсэн зорилт нэг бүрийг үр дүнтэй хэрэгжүүлж, өмнө хүрсэн амжилтаа бататган, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан, хүүхэд бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх эрхэм үйлсдээ арвин их амжилт гаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье. 
ЭРДЭМ НОМЫН ХУР АРВИДАН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. 
Хархорин сумын ИТХ ЗДТГ 2017.09.01

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11123
8631 / 78%
1118 / 10%
387 / 3%
987 / 9%