2017.09.10-ны өдөр буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр 1937 оноос эхэлсэн улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн үр хүүхэд төрөл төрөгсдөд сумын ИТХ, ЗДТГ-ын зүгээс хүндэтгэл үзүүллээ.
Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Эрдэнэзуу болон баруун хүрээ хийдийн 280 орчим лам нарыг хилс хэргээр цаазалж байсан байна.
Уг хөшөөг улс төрийн хэрэгт хэлмэгдэн цаазлагдсан лам нарийн шарил олдож байсан Эрдэнэзуу хийдийн баруун хойно байгуулахаар шав тавьж Эрдэнэзуу хийдийн лам хуврагууд ном хурлаа.
2017.09.10 Хархорин сум
