Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрч байсны
сүүлчийн буюу гурав дахь дэлгэрэлтийн анхны бөгөөд хамгийн эртний хийд Эрдэнэ
зууг анх 1586 онд Чингисийн алтан ургийн Автай сайн хаан байгуулсан. Эрдэнэ зуу хийд байгуулагдсан цагаасаа Монголын
бурханы шашин, соёл, эдийн засаг, улс төрийн томоохон төв байсан бөгөөд.олон
эрдэмтэн, мэргэд бүтээлээ туурвисаар ирсэн. Бурханы шашины гурван дэлгэрэлт
бүгд одоогийн Хархорин сумын бүс нутагт суурь нь тавигдаж байсан түүхтэй.
1930-аад оноос цаг үеийн алдаатай бодлогын уршгаар хэлмэгдэж
60 гаруй жил хаалттай байсан шашин номын үйл хэрэг сайн ерөөлийн хүчээр дахин
сэргэж бишрэн шүтэх, бурхан номтойгоо учран золгосон
сайн цаг ирж, лам
хувраг, ард түмний сэтгэл зүрх баяртай байлаа. Энэхүү түүхэн цаг үе нь
арвандолдугаар жарны цагаан морин жил тохиосон.
Ингээд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 2-р сарын
22-ны 10-р тогтоолоор Эрдэнэ зуу хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээхийг
зөвшөөрчээ.
Суудал залгамжилсан тухай: Хамба лам: Л. Дэндэв /1990-1995/, Б. Намхайжамц
/1995-2010/, Х. Баасансүрэн /2010/
Ловон лам: Шарав /1990-1993/, Б. Намхайжамц /1993-1995/, М. Гомбо-очир /1995,
Х. Баасансүрэн, О. Эрдэнэчулуун
Гэсгүй лам: Дашзэвэг /1990-1991/, Д. Нанжид /1991-1994/, Ч. Батгавъяа /1994-1995/, Б.
Мөнхжаргал /1995-1997/, Д. Хишигт /199/, Г. Амаржаргал/, Д. Гансүх, О.
Эрдэнэчулуун /2003-2013/, Ө. Гантөгс /түр хугацаанд/, Ө. Баатаржавхлан /түр
хугацаанд/, Б. Жамъяансүрэн /2013-2015/, С. Батсайхан /2015/
Умзад лам: М. Гомбо-очир, Д. Хишигт, Х. Баасансүрэн, Ц. Бямбажав, Ө. Баатаржавхлан,
Б. Эрдэнэбаяр, С. Бямбадорж нар тус тус сууж байсан. Одоогоор Б. Эрдэнэбаяр
ажиллаж байна.
Анхны лам нар: Б. Намхайжамц, Ч. Батгавъяа, Ц. Содгэрэл, С. Ганзориг, Д. Хишигт, Б.
Цогт-гэрэл, П. Даваа, Ж. Отгонбаяр, Г. Ядамсүрэн, Н. Шагдарсүрэн, н. Шэжайхаян
тэргүүтэй лам нар 1990 онд анх шавьлан орж байжээ.
Эрдэнэ зуу хийдэд шавьлан сууж байсан лам нараас УБ хотод
Сажа бандидийн номын хүрдэн хийдийн хамба лам Б. Отгонбаатар, Дархан-уул
аймгийн Бал сажа нар хажид хийдийн хамба лам Ч. Батгавъяа, Эрдэнэт хотын Лэгшэд
Норовлин хийдийн хамба лам Л. Дашхүү мөн П. Даваа, Гандантэгчэнлин хийдийн цорж
лам Ж. Отгонбаяр, Төвхөн хийдийн тэргүүн Н. Шагдарсүрэн нар буян номын үйл
хэргээ явуулж байна.
Эрдэнэ зуу хийдийн дэргэдэх “ХИЧЭЭНГҮЙ” шашны дунд сургууль:
“ХИЧЭЭНГҮЙ” шашны дунд сургууль нь Эрдэнэ зуу хийдийн
шавь нар болон төвийн бүсийн аймаг, сумдаас лам болох сонирхолтой хүүхдүүдийг
авч шашны дунд болон ерөнхий боловсролыг хослуулан олгох зорилготой анх 1995
онд “СОЁМБО” нэртэйгээр дөрвөн багш, найман сурагчидтай байгуулагдсан.
Анхны багш нар: Шашны хичээлийг Б. Намхайжамц, Д. Хишигт
Ерөнхий боловсролын хичээлийг Д. Намхай, Б. Төмөрдулам багш нар зааж
эхэлсэн.
Гэгээрлийн яамны сайдын 1998 оны 12 дугаар сарын 8-ны
өдрийн шийдвэр, аймгийн засаг даргын 1998 оны 212-р захирамжаар “Соёмбо” бага
сургуулийг дунд боловсрол олгох “Соёмбо” шашны тусгай дунд сургууль болон
өргөжсөн.
2003 оны 2-р сарын 25-ны өдрийн аймгийн /2000/267/ засаг даргын захирамжаар
сургуулийн нэр давхардсан, сургалтын хэлбэр өөрчлөгдсөн зэрэг үндэслэлээр
“Хичээнгүй” дунд сургууль болсон. Сургалтын үйл ажиллагаагаа хийдийн ойролцоох
сүм дуганд явуулдаг байсан.
2006 онд үүсгэн байгуулагч болох Эрдэнэ зуу хийдийн
хөрөнгөөр сурагчдын дотуур байр, сургалт явуулах анги танхимтай сургуулийн
байртай болсон.
Сургуулийн төгсөгчид: Анхны төгсөгчид: Х. Баасансүрэн, М. Чинбаатар, Г.
Батбаатар, Ц. Гантулга, Ө. Баттөр, Ц. Батбилэг, Б. Мөнхжаргал, Ө. Гантөгс нар суралцаж төгссөн.
Төгсөгчидөөс Шүтээн урлахуй төвийн тэргүүн СТА, бурхан урлаач З. Энхтайван мөн бурхан урлаач
Э. Ууганбаяр, Шашин судлалын магистр Б. Бундхорол соёлын салбарт, Эрдэнэ зуу
музейн ЭША-аар Л. Шинэбат нар тус тусын салбарт амжилттай ажиллаж байна.
Үүсгэн байгуулагдсанаас хойш 7 удаагийн төгсөлтөөр нийт
150 орчим лам шавь нарыг сурган төгсгөсөн. Уг төгсөгчидөөс цаашид Монголын
Бурханы Шашны Дээд сургууль, Урлахуй ухааны сургууль, Энэтхэгийн “Сажа” коллеж
зэрэг сургуульд үргэлжлүүлэн эрдэм боловсролоо дээшлүүлэн суралцсан мөн зарим
шавь нар өөр өөрийн сүм хийдэд буян, номоо үйлдэж байна.
Одоогоор “Хичээнгүй” сургуулийн захиралаар О. Эрдэнэчулуун,
хичээлийн эрхлэгч Ц. Баярмаа, багшаар захирал О. Эрдэнэчулуун, Магистр багш Н.
Батмөнх, Баклавар багш Ц. Содномдорж нар ажиллаж байгаа ба ерөнхий боловсролын хичээлийг
сумын насан туршийн боловсрол олгох төвөөр олгодог. Тус сургуульд Улаанбаатар
хот, Говь-алтай, Булган, Өвөрхангай аймгуудаас ирсэн 10 хүүхэд суралцаж байна.
Дүйчэн өдрүүд: Эрдэнэ зуу хийдийн мөнхийн хурал, сар, жилийн дүйчэн хурлуудыг хуучин хурж
байсан уламжлалын дагуу сэргээн тасралтгүй хурсаар байна.
ӨДӨР БҮРИЙН ХУРАЛ: Мөнхийн хурал цогчэн
САРЫН ХУРАЛ:
·
Шинийн 3, 4, 5-нд ламрим
·
Шинийн 8-нд их манал /маналын дончод/
·
Шинийн 14-нд найдан чого
·
Шинийн 15-нд ламын цогчод, сандуйн жүд
·
Хуучны 17-нд Лхоготой гүнриг
·
Хуучны 22-нд орой ерөөл, ганжуур
·
Хуучны 25-нд эрдэнэ зуу хийдийн нандин шүтээн
/Гомбогүр/-ийн ивээлийн хурал
·
Хуучны 29-нд арван хангал сахиус
·
Хуучны 30-нд дара эхийн мандал шива, гэнцэн бэлийн даллага
ЖИЛИЙН ХУРАЛ:
·
Хаврын эхэн сарын шинийн 1-15 хүртэл их ерөөл
·
Хаврын эхэн сарын шинийн 14-нд давхар ерөөл, Ламын дайчод
·
Хаврын эхэн сарын хуучны 16-нд Баян Намсрайн дэлгэр тахилга
·
Хаврын дунд сарын шинийн 8-нд Майдар эргэх ёслол
·
Зуны эхэн сарын шинийн 8-нд бурхан багшийн чого
·
Зуны эхэн сарын шинийн 15-нд бурхан багшийн чого
·
Зуны дунд сарын шинийн 10-нд Тарва чэнбийн чого
·
Зуны адаг сарын шинийн 7-нд Цэвэгмэдийн чого
·
Намрын эхэн сарын хуучны 16-20 хүртэл Маанийн бүтээл
·
Намрын эхэн сарын хуучны 20-нд Дүншигийн чого
·
Намрын дунд сарын шинийн 8-нд Ламын дайчод
·
Намрын дунд сарын хуучны 20-нд Сайхан гомбо
·
Намрын адаг сарын хуучны 22-нд Ригсүм гомбын чого
·
Намрын адаг сарын хуучны 25-нд Найман богдын дончод
·
Өвлийн эхэн сарын
хуучны 25-нд Богд ламын чого
·
Өвлийн дунд сарын хуучны 20-нд Ловонгийн чого
·
Өвлийн адаг сарын хуучны 23-нд Галын дэлгэр тахилга
·
Өвлийн адаг сарын хуучны 27, 28, 29-нд хуучин номын хурал
·
Өвлийн адаг сарын
хуучны 30-нд 23:00 цагт Цэдор лхам зэрэг хурлуудыг хурж байна.
Гомбогүрийн
ивээлийн хурал: 1586 онд Өндөр гэгээн Занабазарын өвөг эцэг Автай
сайн хааны 430 жилийн тэртээд залж ирсэн шашин төрийн гол шүтээн Гомбогүр
сахиус одоог хүртэл Эрдэнэ зуу хийдэд тахигдан шүтэгдсээр байна. Гомбогүр сахиусаа сар бүрийн билгийн тоололын
25-нд Лавран дуганд тахиж байна.
Майдар эргэх ёслол: Сайн цагийн
1000-н бурхадын 5дахь бурхан болох “Майдар” бурханыг түргэн заларч Шашин
амьтаны тусыг үйлдэж. Замбуу тивийн хамаг амьтан Майдар бурхантай учирах ерөөл
талбиж буй Бурхан шашны томоохон зан үйл юм. Эрдэнэ зуу хийд нь хаврын дунд
сарын шинийн 8-нд дахин сэргэсэн жил бүрийн энэ өдөр майдар эргэх ёслол болдог
уламжлалтай.
Онцлох үйл явдалаас: 1990 оноос хойш Эрдэнэ зуу хийдэд эрдэмтэн дээдэс
багш нар морилж лам нар болон ард түмэнд номын авшигийг олонтой хайрлаж байсан.
Үүнээс товч дурдвал:
Ø
1990 оны 09-р сарын 15-нд Илчин багш Бакула ринбочэ
морилсон
Ø
1995 оны 06-р сарын 13-нд Сажийн ёсны 41 ширээт лам Сажа
Тинзан ринбочэ морилсон
Ø
1994 оны 09-р сарын 09-д Дээрхийн гэгээнтэн
XIV Далай лам морилсон
Ø
2007, онд Жадо ринбочэ
Ø
2012 онд Шашин, соёлын “СОЁМБО” их наадмыг анхлан зохион
байгуулав.
Ø
2007, 2014 онд Радна базар ринбочэ
Ø
2015 онд Занабазар ринбочэ
Ø
Гомон хамба
Ø
Гүрү ринбочэ
Халхын IX богд /Жамбалнамдолчойжийжалцан лам/-ыг 1999 оны 8-р сарын 04-нд монголын томоохон хүрээ хийдийн лам нар
цуглан хуралдаж халхын IX
богдод өргөмжлөн
монголын бурханы шашны тэргүүнээр анхлан залах түүхэн үйл явдал болсон
Соёмбо наадам: Монголын Бурханы шашны төв 21 аймгийн хийдүүдийн удирдах лам нарын
бүрэлдэхүүнтэй Ловонгийн зөвлөлөөс шашин, соёлын “СОЁМБО” их наадмыг 3 жилд нэг
удаа тэмдэглэхээр шийдвэр гаргасан. Энэхүү шашин соёлын анхдугаар их наадмыг
монголд анхлан бурханы шашин дэлгэрсэн Өндөр гэгээний өлгий нутаг, их адистад
Эрдэнэзуу, их түүх дурсгалт Хархорум хотыг сонгосон. Энэхүү наадмыг эрдэнэ зуу
хийд голлон зохион байгуулсан. Ая дан, Бишгүүр үлээх, нэр орчуулга, балин тахил
болон спортын төрлүүдээр нийт 500 гаруй лам хуваргууд оролцсон. Үүнээс: Ая
дангийн тэмцээнд эрдэнэ зуу хийдийн их умзад С. Бямбадорж түрүүлсэн мөн
бишгүүрийн тэмцээнд Ж. Төрмөнх 3-р байр, хүндийн өргөлтөөр бага гэсгүй Д.
Дашдамба 155кг чулуу өргөж 2-р байр, 100 буудалт даамын төрөлд Ж. Азжаргал 1-р
байр, Цовоодорж өсвөрийн бөхийн барилдаанд 1-р байр эзэлж бусад тэмцээнүүдэд
амжилттай оролцож нийт дүнгээр 2-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн.
Нийгэмд явуулсан буяны үйл ажиллагаа: Нийгэмд чиглэсэн буяны үйл ажиллагаа явуулах зорилгоор
Раднажову ТББ-ыг 2003 онд байгуулсан. Тус байгууллага нь нийгмийн эмзэг бүлэг,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хорих ангийн хүмүүжигчдэд зориулан амьдрах ухаанд
сургах тогооч, мужаан, гар урлал, оёдол зэрэг сургалтыг зохион байгуулсан.
“ӨНИЙН ГЭГЭЭ” сүсэгтний холбоо: Олон нийтийн дунд зөв үйлийг төлөвшүүлэх, хүмүүнлэгийн
үйл ажиллагаа явуулах зорилгоор 2015 онд байгуулагдсан. Тус байгууллага нь
хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдэд сэтгэлзүйн болон эд материалын
тусламж үзүүлэх, гар үйлдвэрлэлийн сургалт явуулах, лекц, англи, төвөд хэлний
сургалтууд, бясалгал болон зөв үйлийн тухай сургалтууд зохион байгуулан үйл ажиллагаагаа
явуулж байна.
Цахим айлтгал: Өнө эртний түүхт Эрдэнэ зуу хийдийн сүсэгтэн олон та бүхэн хол ойрыг үл харгалзан ном айлтгалаа бичүүлэн хурал номонд даган баясах боломжтой боллоо. Онлайн орчинд хийдтэй хэрхэн холбогдох вэ, цахим айлтгал юу вэ гэвэл: Хийд оронд ном айлтгалаа бичүүлэх үйлчилгээг өнөөгийн цаг завгүй сүсэгтэн олонд зориулан орчин үеийн техник технологийн боломжийг ашиглан төсөл болгон хэрэглээнд гаргажээ. Манай хийд ч сүсэгтэн олныхоо хүсэлтээр тэрхүү төсөлд нэгдсэн ба энэхүү үйлчилгээ нь орон зай, цаг хугацаа үл харгалзан 7 хоногийн 24 цагийн турш дэлхийн хаанаас ч онлайнаар ном айлтгалаа өгөх боломжтой юм.
Манай хамт олон: Хамба лам Х. Баасансүрэн, Ловон лам О. Эрдэнэчулуун, Их
гэсгүй С. Батсайхан, бага гэсгүй Д. Дашдамба, их умзад Б. Эрдэнэбаяр, бага
умзад Ч. Нэргүй
Голч лам нар: Б. Мөнхжаргал, М. Чинбаатар, С. Бямбадорж,
Н. Батмөнх, Ц. Содномдорж, Г. Батбаатар, Ж. Азжаргал, Б. Лхагвасүрэн, А.
Чойжилсүрэн, Б. Даваабаяр, Ц. Идэрхангай, тахилч лам: Д. Алтангэрэл, дуганч Ц. Дэмбэрэл,
бичээч Ч. Гэндэнжав
Шавь сурагчид: Батсүлд, Цогт-очир, Гарамбазар, Оюунхүү,
Оюунбат, Сажайдэжид, Сумъяабазар, Ган-эрдэнэ, Мөнх-найрамдал, Төгс-очир
Аж ахуйн ажилчид: Нягтлан бодогч Д. Гандулам, аж ахуйн
нярав Ж. Өлзийбат, кассын нярав Ц. Баярмаа,
тогооч И. Цэвэлмаа, Б. Тариачин, манаач Ж. Мишигдорж, Ч. Галсайхан, Д. Мөнхбат нар
хурал номын үйл ажиллагааг явуулж байна.