Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хархорины намар-2017” үзэсгэлэн худалдаа захын зүүн талын талбайд 20, 21-ний өдрүүдэд болохоор нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаанд 8 аж ахуй нэгж байгууллага, 18 иргэн Хархорин сумандаа тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, нийтийн хоол, гурил, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал, оёдол эсгүүр, эсгий урлал, шилмэл омгийн мал болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг ард иргэдэд хямд үнэ, өргөн сонголттойгоор нэг дороос худалдаалж байна. Маргааш буюу 2017.09.21-ны өдөр 14:00 цагаас шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулж шагнал гардуулна.
2017.09.20 Хархорин
