Сумын төсвийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын нэгдсэн уулзалт боллоо. Уулзалтанд ИТХ-ын дарга Л.Ганбат, Засаг дарга Л.Энхбат, ЗД-ын орлогч Б.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Д.Долгормаа болон бусад мэргэжилтэнгүүд, төсвийн байгууллагуудын дарга, эрхлэгч нар оролцлоо. Уулзалтаар ГХУСАЗСЗ-өөс 2017 хэрэгжүүлж буй ажил цаашдын зорилтын талаар ИТХ-ын дарга Л.Ганбат, Хүүхэд гэр бүл нийгмийн салбарын хүрээнд хэрэгжүүлж буй ажил цаашдын зорилтын талаар ХГБХМэргэжилтэн Т.Бямбасүрэн, НБАХМэргэжилтэн Ж.Орхон, Хяналт шинжилгээ үнэлгээний шинэчлэгдсэн журам, тайлан мэдээ гаргалтанд анхаарах асуудлын талаар ТЗАХМэргэжилтэн Н.Нямдаваа, Өвөлжилтийн бэлтгэл, аймгийн нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд төсвийн байгууллагуудаас оруулах саналын талаар болон бусад цаг үеийн асуудлаар Засаг дарга Л.Энхбат байгууллагуудын дарга эрхлэгч нартай санал солилцож санал хүсэлтийг сонслоо.
2017.09.21 Хархорин сумын ЗДТГ
