Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ.
Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 дахь жилтэйгээ золгоод байна.
Олон улсын ахмадын өдрийн тэмдэглэх ажлын хүрээнд Хархорин сумын ЗДТГ, ИТХ-ын хамтран сум орон нутгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэдтгэл үзүүллээ.
Мөн МУ-ын Засгийн газраас өгч буй бэлгийг харьяалалгүй 1063 ахмад настанд гардууллаа.
Нийт ахмадууддаа олон улсын ахмадын өдрийн мэнд хүргэж
эрүүл энхийг хүсэн ерөөе.
Хархорин сумын ИТХ, ЗДТГ
2017.10.02 Хархорин сум
