“Дуут жагсаал” 2017 сумын аварга шалгаруулах тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиудын дунд хоёр үе шаттайгаар зохион явууллаа. Хоёр дахь шатны тэмцээнд долоон багийн 196 сурагч оролцож Орхон Цогцолбор сургуулийн Б.Түвшинсайхан ахлагчтай 10а ангийн баг тэргүүн байранд шалгарлаа. Тэмцээний үеэр ШШГХэлтэсийн дэслэгч Г.Түвшинтөр ахлагчтай бие бүрэлдэхүүн жагсаалын үзүүлбэр үзүүллээ.
2017.09.29 Хархорин сум
