МУ-ын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу мод тарих үндэсний өдрийг сумын хэмжээнд 2017.10.15-нд спортын ордны гадаа зохион байгууллаа.
Мод ургуулах хөдөлгөөнд ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн хэлтэс, Эрдэнэ зуу хийд, Орхон цогцолбор сургууль, 1,2,3,4,5-р цэцэрлэгүүд, “ЦДҮС" ТӨХК-ны ХБС-ын Хархорины хэсэг, “ЭБЦТС”ТӨХК-ны Хархорин салбар, ШШГА Хорих 423-р анги, ЕБ-ын 2-р сургууль, МГСЕБС, Онцгой байдлын хэлтэс, Хархорум музей, Эрдэнэзуу музей, Спортын ордон, Сум дундын шүүх, ДӨ-ОХСДГХ-ын захиргаа, Сум дундын прокурорын газар, “Хархорин АЗЗА”ТӨХК, Хас банк 24 байгууллагын 573 албан хаагч 744 ширхэг шар хуайс мод тарьж цэнэг усалгаа хийлээ. ААНБ-уудын тарьсан модыг цаашид спортын ордон мод тарьсан байгууллагуудтай хамтран арчлалт хамгаалалт, ургуулах ажлыг хариуцахаар боллоо.
Мод ургуулах хөдөлгөөнд идэвхитэй оролцсон эдгээр байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Мод ургуулах өдрүүд үргэлжилж байна.
2017.10.15 Хархорин сум
