Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

“ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ” БАТ-ӨЛЗИЙ, ХУЖИРТ, ӨЛЗИЙТ, ЕСӨН-ЗҮЙЛ, БҮРД, БАЯН-ӨНДӨР СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-10-24

Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдоржийн батласан удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ганбат, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Батмөнх, хяналтын прокурор Д.Алимаа, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Санчир, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Замбага нарын нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт ажиллаж шүүх эрх мэдлийн шинэчлэл хийхэд шүүх, хууль хяналтын байгууллагуудад тулгарч буй асуудал, түүний гарц шийдлийг хамтдаа тодорхойлох, шүүхийн тухай багц хууль болон эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулиудыг олон нийтэд сурталчилах, зорилгоор “ Хууль хяналтын байгууллагын нээлттэй сургалт хэлэлцүүлгийг” 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Өлзийт, Есөн-Зүйл, Бүрд, Баян-Өндөр сумдын нийт 356 иргэдэд зохион байгууллаа.
“Хууль хяналтын байгууллагын нээлттэй сургалт хэлэлцүүлгийг” зохион байгуулахад тулалцаа үзүүлсэн Бат-Өлзий, Хужирт, Өлзийт, Есөн-Зүйл, Бүрд, Баян-Өндөр сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын хамт олонд баярлалаа. 
Хархорин сумын ГХУСАЗСЗөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%