“УРГАЦ 2017” ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Жил бүр зохион байгуулдаг “УРГАЦ-2017” гар бөмбөгийн тэмцээнийг Сумын ИТХ, ЗДТГ, Тариаланчдын холбоо хамтран байгууллагуудын дунд зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй эмэгтэй 19 баг тамирчид оролцож эрэгтэй төрөлд алтан медалыг ШШГА-ны Хорих-423-р анги, мөнгөн медалыг ЗДТГ, хүрэл медалыг ОБХ-ийн 045-р анги, эмэгтэй төрөлд алтан медалыг ШШГА-ны хорих 423-р анги, мөнгөн медалыг “Хархорум музей”, Хүрэл медалыг улсын тэргүүний орхон цогцолбор сургуулийн тамирчид тус тус хүртлээ.Багийн нийт дүнгээр 3-р байранд ЕБ-ын ОЦ сургууль, 2-р байранд ЗДТГ, 1-р байранд ШШГА-ны баг тамирчид шалгарч цомын эзэн боллоо.