Булган аймгийн Рашаант /Сансар/ сумын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан Хархорин сумын байгаль орчин, мал эмнэлгэ эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн албан хаагчид хамтран мал, мах, түүхий эдийн бүтээгдхүүн орж ирж болзошгүй Орхоны гүүр, Туркийн зам дагуу хөдөлгөөнт эргүүл постуудыг гаргаж, мал мах худалдан авч байгаа үйлчилгээний газруудад сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэж байна.
Иргэд, малчид дээрхи сумын нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
