Гадаа цочир хүйтрэхэд айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж, хүний санамсар болгоомжгүйн улмаас гарах гал түймрийн тоо ихэсдэг тул пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж гэртээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
Малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах осгох хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх,
Хөдөө замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж шатахууны нөөц, дулаан хувцастай явах,
Дотуур байр болон айлд суудаг малчдын хүүхдийг хараа хяналтгүй, найдвартай унаа тэрэггүйгээр хөдөө явуулахгүй байх
Шаардлагатай тохиолдолд онцгой байдлын хэлтэстэй холбогдож мэдээлэл арга зүйн зөвлөгөө авахыг зөвлөж байна.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
