Хархорин сумын Улаан загалмайн анхан шатын хороо нь аймгийн дунд шатны
улаан загалмайн хороотой хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг бөгөөд гэрээний
үүргийн дагуу сайн дурын идэвхтэн, гишүүдийн эгнээг өргөтгөх ажлын хүрээнд:137 гишүүн шинээр, ивээн
тэтгэгч гишүүнээр Нарийн хүр багийн
иргэн Галсандоржийн Мэндбаяр 500.000
төгрөг хандивлан Алтан гишүүн, Шанх багийн малчин Дагва овогтой Батдорж 300.000
төгрөг хандивлан ивээн тэтгэгч мөнгөн гишүүн тус тус болсон. Мөн ИТХ,ЗДТГ, ГСЕБСургууль, 4-р
цэцэрлэг, Нэгдсэн эмнэлэг зэрэг
байгууллагын бүх албан хаагчид Улаан загалмайн
хороонд гишүүнээр элсэж жил бүр татвараа төлж хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй
оролцож байна.
2017 онд нийт 269
гишүүд,
дэмжигчдийн 1.653.000 төгрөгийн татвар, хандив бүрдүүлэн
дунд шатны хороонд шилжүүллээ.
2017 онд Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 30 малчин өрхөд 245.000
төгрөгийн, 40 өрхөд 240.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, 58 малчин өрхөд тус бүр 20 боодол өвсний тусламж
нийт 26.150.000 төгрөгний тусламж үзүүллээ.
