Өвөрхангай аймгийн Тахиа жилд хөдөө аж ажуйн салбарт ажил үйлсээрээ тэргүүлсэн, мал сүргээ тогтвортой өсгөж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн аймгийн аварга малчдын шагналыг гардууллаа.
Аймгийн аварга малчнаар Шанх багийн малчин Д.Батдорж түүний гэргий Ц.Цолмон, Г.Төмөрбаатар түүний гэргий Б.Санжаасүрэн, Жалбаа багийн малчин А.Ганбаатар түүний гэргий Ш.Даваа, Нарийн хүр багийн малчин Ц.Гончигсүрэн түүний гэргий П.Алтанбагана нар шалгарч шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн БТСГ-ын газрын дарга Б.Энхтөр сумын Засаг дарга Л.Энхбат гардууллаа.
Аймгийн аварга малчнаар шалгарсан малчиддаа цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсэж баяр хүргэе.
