УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Нарийн хүр багийн малчин Г.Мэндбаяр, түүний гэргий Г.Бадамханд нар нь сүүлийн 3 жилд мал сүргээ тогтвортой өсгөж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлснийг Монгол улсын Засгийн газраас үнэлэн Улсын аварга малчин цол тэмдэг, өргөө цагаан гэрээр шагнасныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Сумын ИТХ-ын дарга Л.Ганбат, Засаг дарга Л.Энхбат нар гардууллаа.