Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙНА.

2018-02-14

Уугуул нутгийнхаа эзэн нь байж, хөгжлийг хамтдаа бүтээж байгаа сумын нийт иргэддээ, унаган нутгаа зүрх сэтгэлдээ тээж бахархаж явдаг Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа Хархоринчууд та бүхэндээ ирж буй арвандолдугаар жарны Тийн унжлагат хэмээх “Шороон нохой жил”- ийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Цаг агаар хүндхэн зун, намар, өвлийг үдсэн ч малаа таван төрөл дээр нь өсгөсөн, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж иргэдийн амьдрах орчин сайжирсан, ахмадаа дээдэлж ачилсан, хүүхэд багачууд маань дэлхий дахинд нэрээ цуурайтуулсан сайхан жил улиран одож байна. Татварын орлогыг 122.5 хувиар биелүүлж, орон нутгийн хөгжлийн сангийн 61.1 сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийж, Улсын аварга малчин 1, Аймгийн аварга малчин 4, Сумын аварга малчин 8, Мянгат малчин 8 нэмэгдсэнийг дуулгахад таатай байна. 
2018 оныг аймгийн ИТХ-аас “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан гарч буй жилдээ үр хүүхдүүд маань баяр жаргалтай амьдрах, суралцах таатай орчин бүрдүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл, идэвх санаачилгаар олон ажлуудыг хийж гүйцэтгэх болно. 
Айл бүрд амар амгалан оршиж, иргэн бүр баялаг бүтээж, орон нутаг минь улам хөгжих болтугай. 
Идээ ундаа элбэг дүүрэн, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хархорин сумын ИТХ-ын дарга Л.Ганбат
Засаг дарга Л.Энхбат

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11123
8631 / 78%
1118 / 10%
387 / 3%
987 / 9%