МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРУМ ХОТЫН ТУХАЙ "ТАЛ НУТГИЙН НИЙСЛЭЛ" ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Итали улсын Пьемонт мужийн Турин хот дахь Дорно дахины урлагийн музeйд Монголын эртний нийслэл Хархорум хотын тухай "Тал нутгийн нийслэл" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 2018 оны 4 сарын 26-нд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын түүхийн нэгэн үeийн тухай тодорхой мэдээлэл авлаа. Мөн Турин хотын их сургуулийн архелогийн тэнхимтай хамтран Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад соёлын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Дээрх ажлууд нь 2020 онд тохиох их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жилийн ойг угтан хийж байгаа ажлуудын нэг юм. Хархорин сумын Засаг даргын тамгын газар, Хархорум музeй, МУИС-ийн Антропологи, Архeологийн тэнхим, ШУА-ийн Түүх, Архeологийн хүрээлэн, Монгол-Гeрманы Хархорум экспeдиц үзэсгэлэнг зохион байгуулахад хамтран ажиллаж оролцсон.