Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудад Эрдэнэ зуу гудамжны суваг дагуу 300 орчим мод тарьж усалгаа хийлээ.
Энэ үеэр жил бүр мод тарьж ургуулах ажилд идэвхитэй оролцож гаднах орчноо тохижуулсан, ногоон байгууламжийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бусад байгууллагаа манлайлсан Цагдаагийн хэлтэс, ЕБ-ын 2 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэж өргөмжлөл, модны тарьц суулгац бэлэглэлээ.
Байгууллага айл өрхүүдийг орчны тохижилтоо сайжруулах, ногоон байгууламжийн хэмжээгээ нэмэгдүүлэх, мод бут тарьж ургуудах ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Мод ургуулах өдрүүд үргэлжилж байна.
