Эх үрсийн баяраар алдарт эхийн 2 дугаар одонг 34 ээжид, 1 дүгээр одонг 2 ээжид гардуулж, сум САА-д олон жил үр бүтээлтэй ажиллаж олон хүүхэд төрүүлж өсгөн үр хүүхдүүд нь сайн сайхан ажиллаж амьдарч яваа ээжүүдийн төлөөлөл 16 ээжид, улсын сайн 4 малчны гэр бүл Нарийн хүр багийн малчин Г.Бадамханд, Жалбаа багийн малчин С.Дуламжав, Шанх багийн малчин П.Дарьсүрэн, Б.Янжиндолгор нарт сумын ИТХ, ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлж, “Монгол хүмүүний төлөвшил”ТББ-ын тэргүүн, сургагч багш С.Цэгмиджав Монгол ээжийн мэргэн ухаан сэдвээр лекц уншлаа.
Хархорин сумын ИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 06 сарын 01-нд асаргаа, хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд, бүтэн өнчин 10 хүүхэд, ихэр 56 хүүхэд нийт 90 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
Мөн хүүхэд багчуудын парад жагсаал болж улс бүсийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн сурагчдад бэлэг гардууллаа.
Энхтайвны корпус АНУ-д хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг "88 BIKE" төрийн бус байгууллагаас 5 хүүхдэд унадаг дугуй бэлэглэлээ.
Хархорин сум 2018.06.01
