Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, 2018 оны тайлангаа тавьж, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан, мөн өмнөх жилүүдэд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд иргэдийн хуулийн мэдлэг муу байгаагаас дийлэнх гэмт хэргүүд үйлдэгдсэн байгаа тул сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2019 оныг “Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх” жил болгон зарлалаа. Үүний хүрээнд зөвлөлийн гишүүд сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгалаа.
Сумын ГХУСАЗСЗөвлөл нь ИТХ-ын дарга, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн тамгын газар, ШШГХ, Прокурорын газар, ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд, багийн Засаг дарга нараас бүрддэг.
2019.01.31 Хархорин сумын ГХУСАЗСЗөвлөл
