Өдөрлөг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Соёлын төвд болох бөгөөд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Сум дундын Прокурор, сум дундын Цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь Сум дундын шүүх, аймаг болон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд оролцож иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Мөн аймгийн Архивын тасгаас цалингийн тодорхойлолт, ажиллаж байсныг нотлох баримтын лавлагаа, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн, шагнагдсан тухай тушаалын хуулбар, алдарт эхийн одонгоор шагнагдсан тухай лавлагаа, хуулбар, хадгаламжийн сан дахь иргэдийн хөдөлмөрийн дэвтэр, суурь боловсролын гэрчилгээг олгох тул иргэд Та бүхнийг нээлттэй хаалганы өдөрлөгт оролцохыг урьж байна.
СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ
