Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

ПОЛЬШ УЛСЫН ХОТ, МУЖТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛНЭ

2021-06-11

Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко өнөөдөр Хархорин суманд анх удаа албан айлчлал хийж байна. Түүнийг сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн болон сум, орон нутгийн удирдлагууд хүлээн авч, тус улстай эхлүүлэх найрамдалт харилцааны талаар санал солилцлоо.
Элчин сайдын зүгээс манай сумыг Польш улсын аль нэг муж, хоттой найрамдалт харилцаа тогтоож аялал жуулчлал, архелоги, түүх соёлын салбарт түлхүү хамтарч ажиллахаа илэрхийллээ. Сумын удирдлагуудын зүгээс мөн энэ тал дээр хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлж ажилалаа.
Элчин сайд Кшыштоф Бойко орон нутагт хийх анхны айлчлалаа Өвөрхангай аймаг тэр дундаа Хархорин сумаас эхлүүлж байгаадаа сэтгэгдэл өндөр байна хэмээгээд Польш улсын аль нэг муж, хоттой Өвөрхангай аймгийн Хархорин сумыг холбож хамтын ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Манай сумаас хамтын ажиллагаа тогтоох муж, хотоо сонгон тухайн Засаг захиргааны нэгжтэй харилцан ашигтай ажиллах салбаруудаа тодорхойлсон албан хүсэлтээ Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яаманд хүргүүлэхээр боллоо.
Элчин сайд Кшыштоф Бойко албан айлчлалын хүрээнд Эрдэнэзуу музей, Хархорум музейтэй танилцлаа. Энэ үеэр музейд хадгалагдаж байгаа Аюуш бурханы бүтээлийг Польш улсын нийслэл Варшав хотноо урласныг дурдав. Монголын хаанаас бичсэн захидлын эх хувь нь мөн Польш улсын эртний нийслэл хот Краковд хадгалагдаж байгааг онцоллоо.
Бүгд Найрамдах Польш Улс нь төв европт оршдог, долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд дэлхийд 33-т жагсдаг. Нийслэл нь -Варшав хот, үүнээс гадна Краков, Үж, Вроцлав, Познань, Шчечин зэрэг том хотуудтай. Тус улс нь эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 20-д, европ-д 5,6-д жагсдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%