Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Нийгэм, Гадаад хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Номын хүрдэн сургууль нээлтээ хийлээ

2021-09-01

Суманд маань "Номын хүрдэн" / Нийгэм, Гадаад хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай/ ЕБ-ын шинэ сургууль шинээр элсэлт авч хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Шинэ сургууль бий болсноор хүүхдийн сурч боловсрох хүрэлцээ хангамж, орчин нөхцөл сайжирч, сургуулиудын ачааллыг багасгах зэрэг олон сайхан ач холбогдолтой юм.
Нээлтэнд сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Засаг дарга Ч.Алтанбагана нар оролцож, хүүхэд багачууд, эцэг эх, багш ажилчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн цар тахлын улмаас хичээлийн хоцрогдолд орсон хүүхэд багачуудын хоцрогдлыг арилгахад багш нарын манлайлал, ур чадвар чухал ба эцэг, эх, хүүхэд, багш нарын тал талын идэвхи зүтгэлээр үр дүнд хүрнэ гэдгийг сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр онцоллоо.
Тус сургууль нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн байр, 160 хүүхдийн шинэ дотуур байрны барилга баригдаж ашиглалтанд орж хичээл, сургалтаа явуулж эхэллээ. Суманд маань томоохон олон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар танд болон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, Хархорин сумын Нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүдэд сумын ИТХ, ЗДТГ-ын зүгээс гүн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн: Сумын ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%