Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2021-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мөнхийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Д.Гантөмөр үг хэлэхдээ “Түшээт ханы хошуу Хангай хайрхан уулын харьяанд байсан Баруун хүрээ, Эрдэнэзуу хийд болон сүм хийдүүдээс хувьсгалын эсэргүү, улс төрийн хэргээр 400 гаруй хүн хэлмэгдэж үүний дотроос Эрдэнэзуу хийдийн хувилгаан их цорж ламтан А.Гончигжанцан, Баруун хүрээний хувилгаан цорж ламтан Г.Лувсанцэвээнравдан тэргүүтэй олон зуун лам хуврагууд хэлмэгдсэн” талаар онцлон хэлэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мөнхийн дурсгалд зориулсан хөшөөнд ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Соёлын байгууллагын удирдлагууд, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хүндэтгэл үзүүллээ.
Эрдэнэзуу хийдийн лам нар хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж буяны ном хурж, зул өргөх үйл ажиллагаа зохион байгуулж ажиллалаа.
Хэлмэгдүүлэлтийн гашуун түүх дахин хэзээ ч давтагдах ёсгүй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%