Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Хархорин суманд Каллиграфийн төв нээлтээ хийж, "Очироор огтлогч" сэдэвтэй үзэсгэлэн гаргав.

2021-09-11

Хархорин суманд Каллиграфийн төв нээлтээ хийж, "Очироор огтлогч" сэдэвтэй үзэсгэлэн гаргав. Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Франц улсын элчин сайдын яам, Швецарийн хөгжлийн агентлаг, Франц-Монголын төвийн төлөөлөгчид, Юнеско-ийн Монголын үндэсний комисс, Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Эрдэнэзуу музейн захирал Н.Төмөрбаатар, Хархорум музейн менежер Т.Баяраа, сум орон нутгийн уран бүтээлчид оролцлоо.
Тус төв Хархорин суманд нээгдснээр Каллиграфи урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, иргэдэд сургалт явуулж, хөгжих боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх гэх мэт олон талын соёлын ач холбогдолтойг ИТХ-ын дарга Д.Гантөмөр тодотгож хэллээ. Мөн гадаад харилцаа, хамтын ажиллагаанд сум орон нутаг, шат шатандаа хамтарч ажиллахаа илэрхийлэв. Энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Эрдэнэсийн хүрээгийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%