Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Ургац хураалтын ажилтай танилцлаа.

2021-09-30

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал О.Сумъяасүрэн, ХХААХҮЯамны үр, тариа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Уламбаатар нар Хархорин суманд ажиллалаа.
Тус ажлын хүрээнд ХААД сангийн Хархорин дахь салбарын үйл ажиллагаа, Ургац хураалт, Улаан буудайн болц, тулгамдаж буй асуудлуудаар тариалан эрхэлж буй ААНБ, Иргэдтэй газар дээр нь танилцлаа.
Хархорин сумын хэмжээнд ААНБ, Иргэд 8300 га-д Улаан буудай, 3300 га-д малын тэжээл тариалсан ба урьдчилсан байдлаар 10.5 мянган тонн Улаан буудай хурааж авах төлөвтэй байна.
Мөн "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих" зорилтот жилийн хүрээнд сумын ИТХ-аас малчид, иргэдэд ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 212 га атаршсан газар, 20 иргэнд төмс, хүнсний ногоо тариалах газрын асуудлыг тус тус шийдвэрлэж, хөдөөгийн 4 багийн малчид ногоон тэжээл тариалж, амжилттай хурааж аваад байгааг сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр онцоллоо.
Зорилтот жилийн хүрээнд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын шийдвэрээр Хархорин сумыг түшиглэн "Өв агро гурил тэжээлийн үйлдвэр"-ийг ОНӨ-т хэлбэрээр шинээр байгуулж өгсөн ба үйл ажиллагаа явуулж байгаатай газар дээр нь танилцаж ажиллалаа.
Хархорин сумын иргэн Э.Дагийраз алим жимс, хүнсний ногоо тариалж буйгаа танилцуулж, цаашид тоног төхөөрөмж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар санал солилцлоо.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%