Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

БИД ӨВ ХАМГААЛАГЧИД " СУРГАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-10-27

Соёлын өвийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, соён гэгээрүүлэх " Өв хамгаалагч" сарын аяны нээлт, сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг Хархорум музейд амжилттай зохион байгууллаа.
Нээлтэд Хархорин сумын ИТХ- ын дарга Д.Гантөмөр, Засаг дарга Ч.Алтанбагана, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, соёлын байгууллагын удирдлагууд, өв хамгаалагчид, багийн дарга нар оролцож, соёлын төвийн дэргэдэх, үндэсний хөгжим, бүжгийн хамтлагын сурагчид, ардын авьяастан З.Тогоо нар мэндчилгээ дэвшүүллээ. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Гантөмөр Соёлын өвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, соёл, хууль, хяналт, өв хамгаалагч, иргэдийн хамтын үйл ажиллагааны нэгдмэл тогтолцоо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ чухал байна. Энэ аяны хүрээнд хийгдэж буй шинэлэг ажил бол өв хамгаалагч иргэдийг үнэмлэхжүүлж байгаа явдал бөгөөд өв хамгаалагчид үнэмлэхтэй болсноор соёлын өвийн гэмт хэргийг илрүүлэхэд нотлох баримт болж байгаа юм. Хархорин сум дахь сум дундын прокурорын дарга Батсүх иргэд маань өөрийн өвдөө эзэн нь байж, өвөө бүртгэлжүүлэн баримтжуулах ажлыг холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийж , өвийнхөө үнэ цэнийг тодорхойлох, үнэлэх ёстойг онцоллоо.
Энэ үеэр ДӨОХСДГХЗ-ны ахлах мэргэжилтэн З.Чаминцэцэг, бүртгэл мэдээллийн санч Б.Ганчимэг, соёлын төвийн эрхлэгч Ц.Оюунчимэг, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э. Батхүү нар Соёлын өвийн тухай хууль , Үл хөдлөх дурсгалын бүртгэл, мэдээлэл, соёлын өвийн ойлголт, хяналт , хадгалалт хамгаалалтын талаар илтгэл тавьж , өв хамгаалагчидтай гурвалсан гэрээ байгуулан шинээр үнэмлэх олгох, тайлбарт музей үзүүлэх ажлууд зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%