Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

“Соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, хадгалалт хамгаалалтын менежментийг сайжруулах нь” зөвлөгөөн боллоо

2021-11-12

“Соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, хадгалалт хамгаалалтын менежментийг сайжруулах нь” зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөн 11 дүгээр сарын 12- ны өдөр цахим, танхим хосолсон хэлбэрэээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн ИТХ ын дарга О.Пүрэвдорж ,Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч А.Мөнх-Эрдэнэ, Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн яам агентлагын мэргэжилтнүүд, СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн захирал доктор (Ph.D) Даваасүрэн, Доктор (Ph.D) О.Ангарагсүрэн, Тагнуулын газрын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Цэгмид, сумын ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүн, аймаг, сумын ИТХ-ын ажлын алба, соёлын байгууллагуудын удирдлагууд оролцож, Шанхын баруун хүрээ, Төвхөн хийдийн соёлын өвийг хамгаалахад төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлага, соёл, шашин, хууль сахиулах байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулах, хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь сэдвээр илтгэл, мэдээлэл тавьж, санал дүгнэлт хэлэлцэж тодорхой үр дүнд хүрлээ. ДӨ-ОХСДГ-ын Хамгаалалтын Захиргааны дарга Л.Отгонбаяр Төвхөн хийдэд гэрээт харуул, хамгаалагчийн 1 орон тоог шийдвэрлэж, сумын ИТХ ын дарга Д.Гантөмөр Соёлын өв гэдэг нь унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэн, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгал байх ба түүнийг хадгалах хамгаалах орчин нөхцлийг бүрдүүлж, сум орон нутгийн бодлого үйл ажиллагааны цаашдын зорилго болгон хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдэж, сумын Засаг дарга Ч.Алтанбагана сум орон нутгаас шанхын хийдийн камержуулалтын асуудлыг 2023 он хүртэл шат дараатай шийдвэрлэж, гэрээт харуулын орон тоог нэмэгдүүлэх боломжтойг хэллээ.
Зөвлөгөөнийг хааж аймгийн ИТХ ын дарга О.Пүрэвдорж хэлсэн үгэндээ сүм хийдүүдийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж, хадгалалт, хамгаалалтын асуудлыг сайжруулахын төлөө хамтдаа ажиллах нь зүйтэй юм. Өнөөдөр сүм хийдүүдийн засварын асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Учир нь бидний хадгалж хамгаалах гээд байгаа өв маань гадны нөлөөлөл цаг агаарын үзэгдэл үер ус бороо шорооноос болоод магадгүй 100 жилээр хадгалалт, хамгаалалт нь элэгдэж байгааг анхаарах цаг нь болоод байна. Иймд Соёлын яам хэлтэс агентлагууд хамтын дүгнэлт гаргаж, аймаг орон нутгаас сонгогдсон гишүүд болон холбогдох хүмүүсээрээ дамжуулан улсын төсөвт суулгаж засварын асуудлаа шийдвэрлүүлэх талаар ажиллая. Харин Төвхөн, Шанх, Эрдэнэзуу хийдийн гэрээт харуулын орон тооны асуудал, үл хөдлөх дурсгалыг хайсжуулж , хамгаалах асуудлыг аймаг сумандаа шийдвэрлэх боломжтойг хэлж зөвлөгөөнд оролцогчдод талархал илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%