Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

ХАРХОРУМ МУЗЕЙД БЭНЭДИКТ ПОЛАКИЙН МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭНД ЗОЧИЛСОН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2021-11-22

ХАРХОРУМ МУЗЕЙД БЭНЭДИКТ ПОЛАКИЙН МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭНД ЗОЧИЛСОН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Уг арга хэмжээнд Аймгийн Засаг дарга А.Ишдорж, сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Засаг дарга Ч.Алтанбагана, Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд Маршал хатагтай Малгожата Гошевска, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Польш улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн оролцлоо.
Тухайн гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлог нь Их Монгол улсын Гүег хаанд Ромын Пап лам Инносентийн 1245 онд илгээсэн захидлын хуулбар болон 1246 онд уг захидлын хариу илгээсэн захидлын хуулбар тавигдсан гэдгээрээ онцлогтой. Үзэсгэлэн нь 3 сарын хугацаатай Хархорум музейд тавигдана.
Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд Маршал хатагтай Малгожата Гошевска, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Польш улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Эрдэнэсийн хүрээ, Хархорум музей, Эрдэнэ зуу музейн үзвэрүүдийг үзэж үйл ажиллагаатай танилцлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%