Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

ХАРХОРИН СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, ФЕРМЕР ШАЛГАРЛАА. 

2022-01-27

 

        Хархорин суманд 1200 гаруй малчин өрхийн 283 мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил өвөл өнөтэй, өвс тэжээл арвин, малчид маань нуруу тэнэгэр өвөлжиж байгаа юм. Тус сумаас сар шинийн босгон дээр гурван “Аймгийн аварга малчин”, “Аймгийн аварга тариаланч”, “Аймгийн аварга фермер” тус бүр нэг шалгарлаа.
Өвөг дээдсээс уламжлан ирсэн малч ухаан, мал маллах арга туршлага, газар тариалангийн салбарт оруулж буй амжилт, бүтээлээрээ нутгийн түмнээ манлайлсан 6 дугаар багийн малчин Бямбын Довчин, 7 дугаар багийн малчин Цадмидын Ганболд, 8 дугаар багийн малчин Майхүүгийн Ганболд болон “Аймгийн аварга тариаланч” Ч.Ганбат, “Аймгийн аварга фермер” С.Мөнхбат нарт шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Аваргууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%