Сумын Засаг даргын захирамжаар багийн иргэдийн нийтийн хурлаар багийн Засаг даргаар сонгогдсон Засаг дарга нарыг томилж, батламж гардууллаа.
Вангийн Овоо, Ганган Орхон, Онгоцон Ухаа, Жалбаа, Шанх багийн Засаг дарга нар улиран сонгогдож, Эрдэнэтолгой, Нарийн Хүр, Орхон багийн Засаг дарга нар шинээр сонгогдсон юм.
Багийн Засаг дарга нарт төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж, төр иргэний гүүр болж хариуцлагатай ажиллахыг Засаг дарга Б.Бат-Эрдэнэ үүрэг болголоо.
Багийн Засаг дарга нартаа ажлын амжилт хүсье.




