
Арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-эрдэнэ ИТХ-ын төлөөлөгчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ өдөр хэлмэгдэгсдийн ар гэрийг ИТХ-ын даргын өрөөнд хүлээн авч бэлэг гардуулан хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслолын арга хэмжээ болов.

Мөн Эрдэнэ Зуу хийдийн лам хуврагууд хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулсан ном хурж, Эрдэнэ Зуу хийд, Шанхын баруун хүрээ хийд, Цогчин дуган хийдэд 108 зул өргөх ёслол болов.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан “Эрх чөлөөний үнэ цэн” эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулж, ЕБ-ын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Цэнгүүнжаргал тэргүүн байр, ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10a ангийн сурагч А.Хулан дэд байр, ЕБ-ын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Баатардалай гутгаар байр эзэлж, тусгай байранд ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10a ангийн сурагч Т.Сайнсаран, М.Элбэгзаяа нар тус тус шалгарлаа.
Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хархорин сумын Засаг даргын Тамгын газар











