Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ

Мэдээлэл


нийт 122

“Тамхигүй ирээдүй” контентын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

2025-10-29 203
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” арга хэмжээний хүрээнд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран “Тамхигүй ирээдүй” сэдэвт контентын уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Уралдаанд сурагчид тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулах, эрүүл зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүтээлч байдлаар оролцож, өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн бүтээлүүдээ ирүүлснээс 🏆 Тэргүүн байр – ЕБ-ын Гүнзгий сургуулийн 11а анги 🥈 Дэд байр – ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10б анги 🥉 Гутгаар байр – ЕБ-ын Орхон сургуулийн 10в анги тус тус шалгарлаа. Нийт оролцсон анги хамт олон, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Тамхигүй ирээдүйн төлөө хамтдаа!👏👏👏

ГАНГАН ОРХОН БАГИЙН ЭЭЛЖИТ 3-Р УЛИРЛЫН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-10-09 101
Хуралдаанд сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ оролцож 2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн төсөл арга хэмжээний талаар товч танилцуулга, Нийгмийн даатгалын тасгийн дарга Х.Уудамсоёл нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвээр тус тус мэдээлэл өгч багийн иргэд тулгамдаж буй асуудлууд санал хүсэлтийг сонсож холбогдох мэдээллийг өгч ажиллалаа. ✅Ганган орхон баг хариуцсан цагдаагаар Ц.Доржсамбуу Г.Моломжамц нар ажиллаж эхэлсэн бөгөөд багийн иргэддээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. ✅ИРГЭД ТА БҮХЭН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ! Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын Тамгын газар

ИТХ-ын 03 дугаар хуралдаан хуралдана.

2025-03-14 59
03 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал 1.ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагаандаа баримтлах “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм" батлах тухай 2.ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн батлах тухай 3.ИТХ-ын хороодын ажиллах журам батлах тухай 4. Иргэний хяналтын багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 5.Сумын хамтарсан багийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай 6.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 7.Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөгөө батлах тухай 8.Сумын ИТХ-ын 2024-2028 онд баримтлах бодлого, стратеги батлах тухай 9.Сумын ИТХ-ын хуралдаанаар 2025 онд хэлэлцэх асуудал болон хяналтын төлөвлөгөө батлах тухай 10.Сумын ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 11. Бусад

ХАРХОРИН СУМЫН 8 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

2025-03-13 128
Сумын Засаг даргын захирамжаар багийн иргэдийн нийтийн хурлаар багийн Засаг даргаар сонгогдсон Засаг дарга нарыг томилж, батламж гардууллаа
khural.mn

сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит II хуралдаан 2

2024-12-20 67
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит II хуралдаан 2 дахь өдрөө хуралдаж ИТХ-ын хуралдааны дэгийн дагуу хуралдааныг нээлттэй үлдээлээ.

Ардын хурлын депутат Д.Гонжидмаа гуайд хүндэтгэл үзүүллээ.

2024-11-26 87
Монгол улсад анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан ИТХ-ын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар Ардын хурлын 16 дах удаагийн сонгуулиар 20 дугаар тойргоос сонгогдсон дэпутат (ардын их хуралд сонгогдсон төлөөлөгч) Дамбадаржаагийн Гонжидмаа гуайд хүндэтгэл үзүүллээ

ИТХ-ын даргаар 8-р тойргийн төлөөлөгч П.Нэндарам сонгогдлоо.

2024-10-30 111
Хархорин сумын ИТХ-ын даргаар Ардчилсан намын бүлгээс Пэрлэйбаатарын Нэндарам нэр дэвшиж нийт төлөөлөгчдийн олонх буюу 86,2 хувийн саналаар сонгогдлоо.

ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮН МЭДЭЭ

2024-10-13 57
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж 8 тойрогт нийт 58 нэр дэвшигч 29 мандатын төлөө өрсөлдлөө. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд сонгогдсон төлөөлөгчдийг танилцуулж байна

“ДЭЛХИЙН ӨВ-ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ӨВИЙН СИМПОЗИУМ ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ХОЁРДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2024-07-30 120
Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлж хоёрдахь өдрийн арга хэмжээг эхэлүүллээ.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт боллоо.

2024-07-30 129
Олон улсын хот төлөвлөлтийн үзэсгэлэнг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нээж, сонгон шалгаруулалтад оролцогчдод зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ. 🇲🇳🇲🇳🇲🇳 ✅Энэхүү үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга И.Доржсүрэн, сумын засаг дарга Г.Одгэрэл нарын хамтаар ИТХ-ын дарга Д.Гантөмөр оролцож иргэдийн санал сэтгэгдлийг захиргаанд уламжилж ажиллаж байна. ✅“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож байгаа 18 улсын 36 багийн бүтээлд иргэд олон нийтээс санал авахаар 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үзэсгэлэн гаргаж байна.

ГАНГАН ОРХОН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2024-07-04 157
Багийн иргэдийн нийтийн хурал хуваарийн дагуу үргэлжилж байна.

"ӨВ ХАМГААЛАГЧ -ІІ" АЯНЫГ ХАРХОРИН СУМАНДАА ЭХЛҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-04-15 87
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар соёлын өвийг хамгаалах, биет бус өвийг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, иргэд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, соён гэгээрүүлэх, зорилго бүхий "ӨВ ХАМГААЛАГЧ -ІІ" АЯНЫГ ХАРХОРИН СУМАНДАА ЭХЛҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

2024-04-01 84
Өргөдөл гомдол, санал, хүсэлтийн мэдээлэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11123
8631 / 78%
1118 / 10%
387 / 3%
987 / 9%